2025 оны 1 дэхь удаагийн ХУВИЙН ЗАРДЛААР ЯПОНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ |
2025-02-09 |
Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO), Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо
Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр элсэх зөвшөөрөл олгодог.
Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу. Шалгалт : 2025оны 6-р сарын 15-ны өдөр болно. (Ням гариг) Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль Шалгалтын хураамж : 50,000 төгрөг Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдана. Бүртгэл зөвхөн eju.mn вэб сайтаар явагдана .
Өргөдөл хүлээн авах хугацаа : 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас 3 дугаар сарын 6-ны өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
Жич: 3 дугээр сарын 6-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) дуусах ба цаг тулгаж бүртгүүлж чадаагүй , цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй. Шалгалтанд бүртгүүлж чадаагүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 9419-6106 дугаарын утсаар асууж лавлана уу. (Ажлын өдөр:9:00 – 18:00 )
Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jp вэб хуудаснаас үзэж болно.
|
< 2025 оны 1 дэхь удаагийн ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТ-ын бүртгэл |