ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

お知らせ

2025 оны 1 дэхь удаагийн ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТ-ын бүртгэл
2025-01-23

Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо

Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр элсэх зөвшөөрөл олгодог. 

Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

Шалгалт : 2025оны 6-р сарын 15-ны өдөр болно. (Ням гариг)

Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль

Шалгалтын хураамж : 50,000 төгрөг

Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдана. Шалгалтын бүртгэлийн вэб сайтыг 2-р сарын эхээр зарлана. 

Өргөдөл хүлээн авах хугацаа : 2025 оны  2дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагаас 3 дугаар сарын 6-ны өдрийн (Пүрэв гариг) 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.

 

Жич: 3 дугээр сарын 6-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) дуусах ба цаг тулгаж  бүртгүүлж чадаагүй , цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй.  Шалгалтанд бүртгүүлж чадаагүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!  

 

Бүртгүүлэхэд анхаарах зүйлс 

  Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой. 

  Овог нэрээ латин том үсгээр албан ёсны бичиг баримтан дээрх нэртэй ижил байна. Нэрэн дундуур зураас орсон бол дундуур зураасыг заавал бичээрэй. Жишээ нь: MUNKH-ERDENE

  Гэрийн хаяг: Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг бичнэ үү .Мөн та тэтгэлгийн хүсэлт гаргасан бол тухайн болзлыг хангасан гэсэн мэдэгдэл таны гэрийн хаягаар ирдэг.

  Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд зөв сонгоно уу. Бүртгэл баталгаажсаны  дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв сонгоно үү.

 

  Зургийн файл нь Зургийн хэмжээ 100kb-с багагүй 200kb-с ихгүй хэмжээтэй, 3:4 харьцаатай сүүлийн 6 сарын дотор авахуулсан байхыг анхаарна уу. Цээж зураг нь албан ёсны бичиг баримтанд тавигддаг стандарт шаардлагын дагуу авахуулсан байна. 

 

  Шалгалтын хураамж 50,000₮  Төлбөрийг QR код (интернет банк) ашиглан төлнө. 

Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу.

  Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно. 

Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 9419-6106 дугаарын утсаар асууж лавлана уу. (Ажлын өдөр:9:00 – 18:00 ) Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн  http://www.jasso.go.jp вэб хуудаснаас үзэж болно.

 

主催者:独立行政法人 日本学生支援機構(JASSO

モンゴル日本語教師会

 

この試験は日本への私費留学を希望する人々の日本語力、基礎学力を測定するための試験です。

日本のいくつかの大学、短期大学、大学院はこの試験の成績をもとにして私費での入学許可を認める渡日前入学許可を行っています。

この試験は国費留学生試験ではありませんので、ご注意ください。

 

試験日:2025615日(日)

 

試験会場:モンゴル日本センター、モンゴル国立大学

 

受験料:50,000トゥグルグ

 

出願期間:2024210日(月)~36日(木)

   *願書受付の最終日が金曜日ではなく木曜日までとなっておりますので、

    お間違えのないようご注意ください。

 

受付時間:210日(月)100036日(木)23:59まで

   *なお、願書受付最終日は23:59までにすべての手続きが完了していない

   場合、受付できませんのでご注意ください。

 

願書受付:オンライン受付のみ

 

   受験案内は、ウエブサイトよりダウンロードしてご覧ください。

 

問合せ先:モンゴル日本語教師会

電話:94196106(平日:9:0018:00

 

この試験に関する情報はJASSOホームページ

 

http://www.jasso.go.jp からもご覧いただけます。


< Зарлал
> 2025 оны 1 дэхь удаагийн ХУВИЙН ЗАРДЛААР ЯПОНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ


ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
日本留学試験オンライン受付
EJU ONLINE REGISTRATION

2025-06-15 өдрийн шалгалтын бүртгэл/試験日/Examination date.





Сүхбаатар дүүрэг 8-р Хороо Хүмүүнлэгийн ухааны
их сургуулийн Эрдэм товер 1202 тоот.



   (976) 94196106, 94259605  

© 2025 Монголын Япон хэлний багш нарын холбоо / モンゴル日本語教師会