А1.
Японы их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлтэй хүн заавал EJU шалгалт өгөх шаардлагатай юу?
Х.
EJU шалгалт Японы ихэнх их сургуулиуд элсэлтэндээ шаарддаг боловч, EJU өгөхгүйгээр элсэж орох боломжтой их, дээд сур- гуулиуд ч байдаг Тухайн сургуульд элсэхэд EJU шалгалт өгөх шаард- лагатай эсэхийг элсэж орох хүсэлтэй сургуулийнхаа элсэлтийн журмаас хараарай.
EJUг элсэлтэндээ шаарддаг сургуулиудын жагсаалт
А2.
Нийгмийн ухааны шалгалт гэж ямар хичээлийн шалгалт байдаг вэ?
Х.
Нийгмийн ухааны шалгалт нь EJU-ын бие даасан шалгалт бөгөөд Японы ахлах сургуульд үздэг Иргэн (Улс төр, эдийн засаг голлон), Газарзүй, Түүх гэсэн хичээлүүдийн нэгдсэн агуулгаар авдаг.
Хичээлийн хөтөлбөр (Шалгалтын агуулгын хүрээнд)
А3.
JLPT шалгалтын N1, N2-т тэнцсэн байсан ч EJU шалгалт өгөх шаардлагатай юу?
Х.
JLPT-д тэнцсэн байсан ч EJU шалгалтын оноог шаарддаг сургуульд элсэх тохиолдолд EJU шалгалт өгөх шаардлагатай Гэхдээ EJU шалгалт зохион бай- гуулагддаггүй улс, бүс нутагт амьдардаг хүний хувьд JLPT шалгалтын оноог шаардах тохиол- дол байдаг учраас, урьдчилаад элсэхийг хүсч буй сургуулиасаа энэ талаар лавлаж асуугаарай.
А4.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн шалгалт өгөх боломжтой юу?
Х.
Шалгалт өгөх боломжтой. Тусгай арга хэмжээ авах шаардлагатай бол шалгалт өгөхөөс өмнө шалгалт зохион байгуулж байгаа байгуул- лагатай зөвлөлдөж, тусгай шалгалт өгөх талаарх бичиг баримтыг бүрдүүлэх талаар зааварчилгаа авах ёстой Тусгай арга хэмжээний өргөдөл гаргахад эмчийн магадлагаа зэрэг тусгай арга хэмжээ авах шаард- лагатайг илтгэх бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй.