"EJU Online Mongolia" системд бүртгүүлэх анхааруулга
- "EJU Online Mongolia" нь зарчмын хувьд уг системийг ашиглан Японд суралцах шалгалт EJU-г өгөхөөр хүсэлт гаргагчид зориулагдсан систем юм. Түүнчлэн шалгалт өгөгчдийг бүртгэж, бүртгэлийн мэдээллийг Японы оюутныг дэмжих байгууллага JASSO-д дамжуулах систем юм.
- Нууц үг, бүртгэлийн дугаарын талаарх мэдээлэл
- "EJU Online Mongolia" хүсэлт гаргахдаа EJU.mn вэб сайтад өөрийн цахим шуудангийн (и-мэйл) хаягаа бүртгүүлэх шаардлагатай.
- Бүртгүүлэх үед зохиосон нууц үг болон бүртгүүлэхэд ашигласан цахим хаягаа тухайн бүртгүүлэгч өөрөө бүрэн хариуцаж, мартахгүй байхыг сануулж байна
- Нууц үг мартсан тохиолдолд “Нууц үг мартсан” цэсийг ашиглана уу.
- Уг системд цахим шуудангийн хаягаа бүртгүүлж гишүүн болсны дараа танд ирсэн мэйлээр дамжин шалгалтандаа бүртгүүлнэ.
- Өвчин, гэмтлийн улмаас мөн хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт шалтгаанаар тусгай нөхцлөөр шалгалт өгөх тохиолдолд бүртгүүлэхээсээ өмнө Монголын Япон хэлний багш нарын холбооруу холбоо барьж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээрэй.
- Уг системийг ашиглахдаа URL хаяг нь EJU.mn мөн эсэхийг сайтар нягтална уу! Хуурамч хаягаас болгоомжилно уу!
"EJU Online Mongolia" систем ашиглалтын журам
Уг журам нь Монголын Япон хэлний багш нарын холбоо /цаашид "МЯХБХ" гэх/-ноос зохион байгуулдаг "EJU Online Mongolia" системийг ашиглахтай холбоотой, уг системийн хэрэглэгчид дагаж, мөрдөх ёстой журмуудыг тодорхойлж, системийг зүй зохистой ашиглах, явуулах зорилготой.
- Үйлчилгээ үзүүлэх, түүний нөхцөл
Энэхүү систем нь Монгол Улсад шалгалт өгөх хүмүүст Японд суралцах шалгалт EJU-ын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг үзүүлнэ.
- Бүртгэл
- Уг системийг ашиглахыг хүсэж буй хэн бүхэн систем ашиглах журмыг дагаж мөрдөхийг зөвшөөрсний үндсэн дээр бүртгэл хийлгэх боломжтой болно.
- Бүртгүүлэх хүсэлт гаргагч нь худал, алдаатай эсвэл мэдээлэл орхигдуулсан тохиолдолд, мөн МЯХБХ бүртгэл зохистой биш гэж үзвэл бүртгэх, дахин бүртгэхээс татгалзаж болно.
- Бүртгүүлэх хүсэлт гаргагч нь системд бүртгүүлсэн мэдээллээ өөрчлөхийг хүссэн тохиолдолд нэн даруй МЯХБХ-д мэдэгдэх ёстой.
- Шалгалтын бүртгэл, шалгалтын хуудсыг дахин олгох, засах хүсэлтийг хүлээн авах
Систем хэрэглэгч бүртгэлийн асуултуудад үнэн зөв харилан, QR кодоор шалгалтыг төлбөрийг шилжүүлэн, тухайн банк зөвшөөрч, төлбөр төлөгдсөнөөр хэрэглэгчийн гаргасан хүсэлтийн агуулгыг албан ёсоор баталгаажуулж, бүртгэл баталгаажна. Мөн шаардлагатай тохиолдолд МЯХБХ-оос бүртгүүлэгчрүү утсаар холбогдон лавлаж болно.
- Шалгалтын төлбөр төлөх арга
Төлбөрийг зөвхөн QR код уншуулан /интернэт банк/ төлөх боломжтой.
- Шалгалтын хуудас, шалгалтын хуудсыг дахин авах
- Шалгалтын өдөр шалгалт өгөхөөр хүсэлт гаргасан бүх хүнд шалгалтын танхимд орох үед иргэний үнэмлэх гэх мэт бичиг баримт болон EJU.mn цахим хуудаснаас хэвлэсэн “Өргөдлийн маягт”ыг нягтласны үндсэн дээр шалгалтын хуудсыг өгнө.
- Шалгалтын өдөр шалгалтын эрхийн бичигт өөрчлөлт хийх шаардлагатай эсвэл шалгалтын дараа шалгалтын эрхийн бичгээ алга болгосон тохиолдолд МЯХБХ-д мэдэгдэн, дахин олгох хүсэлт гаргана. Шалгалтын хуудаст засвар оруулах, дахин олгох хүсэлтийг МЯХБХ-оор дамжуулан гаргаж, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) дахин олгоно.
*Шалгалтын эрхийн бичиг дахин олгоход хураамж төлөх шаардлагатай. 2025 оны эхний шалгалтаас эхлэн шалгалтын бүртгэлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, шалгалтын эрхийн бичгийг Японд хэвлээд Монголруу илгээдэг болсон туул анхаарна уу.
-
МЯХБХ-оос Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)-д шалгалтын эрхийн бичиг дахин олгох хүсэлт гаргасны дараа эрхийн бичгийг хүсэлт гаргасан хүнд хүлээлгэн өгөхөд ойролцоогоор 2-3 долоо хоног шаардлагатай.
Гэхдээ Японоос Монгол руу нисэх нислэгийн хуваарь өөрчлөгдөх, цаг агаарын нөхцөл байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалан дахин хэвлэсэн шалгалтын хуудас ирэх хугацаа сунах магадлалтай тул та бүхнийг хүлээцтэй хандахыг хүсье. Хугацаа сунах тохиолдолд бид тантай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдож мэдэгдэх болно.
- Бид тантай цахим шуудангаар болон утсаар холбогдох боломжгүй тохиолдолд Шалгалтын эрхийн бичгийг МЯХБХ-д хадгална. (Хүчинтэй хугацаа 2 жил)
- Хувийн мэдээлэл
МЯХБХ системийн хэрэглэгчдийн хувийн мэдээллээр бүртгүүлсэн мэдээллийг хүлээн авах, хадгалах, удирдах, боловсруулах ажиллагааг хариуцна.
- Зохиогчийн эрхийн тухай
Уг системийн гэрэл зураг, текст болон бусад контент зэрэг нь зохиогчийн эрхтэй тул ямар ч тохиолдолд зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, боловсруулах болон бусад байдлаар ашиглахыг хориглоно.
- Шалгалтын бүртгэл үүсгэн, дугаар авсны дараа, бүртгэлийн хугацаа дуусаагүй байсан ч шалгалт өгөх хичээл, шалгалт өгөх хэлийг солих боломжгүй тул анхаарна уу.
- Хариуцлага хүлээх боломжгүй хүчин зйүлүүд
- Системд урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас шалгалтанд бүртгүүлэх боломжгүй болж, улмаар системийн хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд шууд болон шууд бусаар учирсан аливаа хохирлын талаар МЯХБХ хариуцлага хүлээхгүй
- Цахим халдлага болон бусдын зүй бус үйлдлийн улмаас системийн хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд МЯХБХ хариуцлага хүлээхгүй
- Системийн хэрэглэгч системд оруулсан мэдээлэл буруу байснаас болж шалгалтанд бүртгүүлэх боломжгүй болон улмаар системийн хэрэглэгч, гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй
- Уг системийг ажиллуулж буй систем дэх тоног төхөөрөмжтэй хобоотой асуудал холбоо харилцааны шугамтай холбоотой нөхцөл байдлын улмаас системийн хэрэглэгчдийн мэдээлэл устсан тохиолдолд МЯХБХ мэдэгдэл хийхгүйгээр шалгалт өгөх хүсэлтийг нэн даруй ямар нэг нөхцөлгүйгээр цуцлаж болохыг анхаарна уу
- Уг системд заасан шалгалтын хураамж, шалгалтын эрхийн бичиг дахин авах хураамжийн мөнгөн дүнд урьдчилан мэдэгдэл хийлгүйгээр өөрчлөлт оруулж болохыг анхаарна уу. Мөн үүнээс үүдэн учирч болох аливаа хохирлыг МЯХБХ хариуцахгүй болно
- Хориглох үйлдлүүд
Уг системийг ашиглах үед дараах үйлдлүүдийг хийхийг хориглоно.Гэмт хэрэг, гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдэл, арилжааны үйл ажиллагаа, ашиг олох зорилготой үйлдэл, хууль тогтоомж, дүрэм журам, захирамж болон нийтийн хэв журам, ёс суртахууныг зөрчсөн үйлдэл, системийн үйл ажиллагаанд саад учруулах үйлдэл, саад учруулж болзошгүй аливаа үйлдэл зэрэг МЯХБХ зохисгүй гэж үзсэн үйлдлүүд.
- Системийн үйлчилгээг зогсоох тухай
МЯХБХ нь системийг бүрдүүлэгч тоног төхөөрөмжид яаралтай засвар үйлчилгээ хийх, үзлэг шалгалт хийх тохиолдолд, мөн газар хөдлөлт, аянга цахилгаан, гал түймэр, шуурга, үер, цахилгааны саатал зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас системийг ажиллуулах боломжгүй болсон, холбоо харилцааны шугамд гарсан ослын улмаас системийг тогтвортой ашиглахад хүндрэлтэй байгаа гэж үзвэл системийн хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр системийг бүрэн буюу хэсэгчлэн үйлчилгээг зогсоох, түр зогсоох, тасалж болохыг анхаарна уу.
- Бусад
Шаардлагатай гэж үзвэл системийн хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр тус журмыг шинэчилж болох тул хамгийн сүүлийн шинэчилсэн найруулгыг үзнэ үү.
Асууж, лавлах зүйл байвал Монголын Япон хэлний багш нарын холбоонд хандана уу.
Холбоо барих: Монголын Япон хэлний багш нарын холбоо
Утас: 9419-6106, 9425-9605 (Бүртгэлийн хугацаанд ажлын өдөр 9:00-18:00)
Facebook хаяг: EJU-Mongolia
「EJU Online Mongolia」システム登録上の注意
- 「EJU Online Mongolia」システムについて本システムへの登録は、原則として、本システムを利用して日本留学試験の受験を申し込む方を対象としています。本システムを利用し登録された情報を独立行政法人日本学生支援機構JASSO に受け渡すシステムになります。
- パスワードとIDについて
- [EJU Online Mongolia]出願ページにログインする時には出願IDとパスワードを使用してログインしなくてはいけません。
- 登録時に設定するパスワードと、登録した後に発行されるIDは、登録者本人が管理してください。取扱いには十分注意し、忘れないようにしてください。
- パスワードまたはIDを忘れた場合は、本システムの「パスワードを忘れた場合」を利用してください。
- メールアドレス登録と試験申し込みについて 本システムへの登録は、メールアドレス登録と試験申し込みの2段階です。メールアドレス登録の後、必ず試験申し込みの手続きをしてください。メールアドレス登録で登録した電子メールアドレスに、本システムから電子メールを送ります。この電子メールには、試験申し込みのためのログインボタンが載っています。このログインボタンをクリックすると、試験申し込みの画面が開きますので、メールアドレス登録で設定したパスワードを入力してログインしてください。
- 病気やケガや障害等があるなどの理由で、受験上の配慮が必要な場合 本システムから本試験の受験を申し込むとともに、本機関に連絡し、受験上の配慮のために必要な申込みをしてください。
- その他 本システムの利用にあたっては、URL欄のドメインがEJU.mnであることを確認してください。「偽サイト」にご注意ください。
「EJUオンライン」システム利用規約
本利用規約は、モンゴル日本語教師会が運営する「EJU Online Mongolia」システムの利用に関し、本システムの利用者が遵守すべき事項等を定め、本システムの適切な利用及び運用に資することを目的とします。
- サービスの提供および提供条件について 本システムでは、日本留学試験の申し込みに係わるサービスを、モンゴル国内で本試験を受験する方に対して提供します。
- 登録
- 本システムの利用を希望する者は本規約を遵守することに同意し、本システムの利用の登録を申請することができます。
- 本機関は、登録申請者が虚偽、誤記又は記載漏れがあった場合、その他本機関が登録を適当でないと判断した場合、登録及び再登録を拒否することがあります。
- システム利用者は登録事項に変更があった場合、直ちに本機関に通知する。
- 本試験の受験および受験票の再発行・訂正についての申込みの成立
システム利用者の申込みの成立は、システム利用者が申し込んだ内容につき、本機関が以下に定める正式な受付手続きをとった時点で成立するものとします。なお、必要に応じて本機関であるモンゴル日本語教師会より、システム利用者に電話等にて連絡をする場合があります。
上記の正式な受付手続きをとった時点とは、システム利用者等がQRコードで受験料を送金し銀行等が承認し、入金を確認した時点。
-
本試験受験料の支払方法について
本システムでの支払いは、QRコードによる(インターネットバンキング)支払いのみ使用できます。
- 受験票、受験票再発行の受け取り方法
- 受験票は、本機関が試験当日に、受験の申込みを受け付けた方全員に各自の試験教室に入室する際、身分証明書とEJU.mnサイトからプリントアウトした受験願書を必ず持参し、その受験願書とを確認のうえ手渡しで配布します。
- 試験当日に訂正がある場合、実施後に受験票を紛失した場合、本機関にその旨を連絡し、再発行申請手続きを行います。受験票の再発行は、本機関を通して訂正及び再発行の申込みをし独立行政法人日本学生支援機構JASSOが行います。
※受験票の再発行には手数料がかかります。2025年第1回試験よりオンライン受付になり、受験票の再発行は日本で発行されることになります。
- 受け渡しには、本機関が独立行政法人日本学生支援機構JASSOに再発行の申請をしてから、2~3週間程度かかります。しかし、受験票再発行送付物の到着には、日本からモンゴルへの飛行機の運行状況、天候等の事情により日数がかかる場合があります。あらかじめご了承ください。なお、当初の予定より受け渡しが遅れる場合には、本機関より電話や電子メールによりご連絡します。
- 電子メールや電話等で連絡が取れず受け渡しができない場合、モンゴル日本語教師会で保管されます。(有効期限の2年間
- 個人情報の取り扱い 本機関は、システム利用者の個人情報として、登録した情報を取得、保管、管理、処理します。
- 著作権等について 本システムに表示してある写真・文章その他の著作権等すべての権利の権利において、いかなる場合でも無断での複写・転載・加工その他の使用を禁じます。
- 申し込み完了後に受験科目と出題言語は変更できませんのでご注意ください。受付期間中でも変更することはできません。
- 免責事項(めんせきじこう)
- システムトラブルその他の予期せぬ事情により、受験の申込みが受け付けられなかったり、これによって直接的または間接的にシステム利用者または第三者に発生した損害について、本機関はいかなる責任も負わないこととします。
- 万が一、ハッカー等の不当な行為により、システム利用者または第三者に損害が生じた場合においても、本機関は責任を負いかねますので、あらかじめご了承ください。
- 万が一、システム利用者から本システムを通じて送信された情報等に間違いがあり、本機関が受験の申込みを受け付けられなかったことにより、システム利用者または第三者に損害が生じた場合においても、本機関は責任を負いかねますので、あらかじめご了承ください。
- 本システムを運営するシステムの機器またはシステム上のトラブルもしくは通信回線の事情により、システム利用者のデータ等が消失した場合、本機関は通知催告をせず無条件で直ちに受験の申込みを解除できるものとします。あらかじめご了承ください。
- 本システムに記載されている受験料、受験票再発行・訂正手数料は、予告なく変更される場合があります。あらかじめご了承ください。また、それによって発生するいかなる損害等についても本機関は責任を負いません。
- 禁止事項 本システムを利用する際に、次の行為またはいずれかに該当すると本機関が判断する行為をしてはならないものとします。 犯罪行為もしくは犯罪行為に結びつく行為、営業活動もしくは営利を目的とする行為、法律、法令、条例もしくは公序良俗に違反する行為、本システムの運用に支障を及ぼす行為又はその恐れのある行為などの本機関が不適切と判断する行為。
- 本システムの停止等 本機関は、本システムを構成する機器等の保守・点検作業を緊急に実施する場合、地震、落雷、火災、風水害、停電などの不可抗力により本システムの運営ができなくなった場合, 通信回線等が事故により本システムの安定利用が困難と本機関が判断した場合等、システム利用者に事前に通知することなく、本システムの全部又は一部の提供を停止、休止又は中断することができるものとします。あらかじめご了承ください。
-
その他 本機関は、必要があるときは、システム利用者への事前の通知を行うことなく、本規約を改訂することができることとします。最新の内容を確認してください。 不明な点がある場合は、モンゴル日本語教師会まで問い合わせてください。
問い合わせ先:モンゴル日本語教師会 TEL: 9419-6106 , 9425-9605 (受付期間中の平日:9:00~18:00) Facebook ページ :EJU-Mongolia