БҮРТГЭЛИЙН ЗААВАР

受験案内

Шалгалтын өргөдлийн маягтыг онлайнаар бөглөх бөгөөд сонгох, бичих хэлбэрээр бөглөнө.
Бичих хэсэгт зөвхөн латин үсгийн шрифтээр бичихийг анхаарна уу. Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой.

Өмнө нь бүртгэл үүсгэж байгаагүй бол “Шинээр бүртгүүлэх” хэсгийг дарж, мэйл хаяг, нууц код хийж бүртгүүлнэ. Бүртгэл үүссэний дараа өөрт ирсэн мэйлээр дамжин орж бүртгэлээ баталгаажуулна.

Шалгалтанд бүртгүүлэхдээ өөрийн сүүлийн 6-н сарын дотор авахуулсан цээж зургийг оруулах ёстой тул урьдчилан бэлдсэн байх шаардлагатай.

Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг бөглөж, зураг оруулсны дараа төлбөр төлөх хэсэг рүү шилжинэ. Төлбөрийг QR код буюу QPay ашиглан төлнө. Төлбөр төлж дараагийн алхамд шилжсэнээр таны бүртгэл баталгаажиж бүртгэлийн дугаар олгогдоно. Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно.

  • Овог нэрээ латин том үсгээр албан ёсны бичиг баримтан дээрх нэртэй ижил байна. Нэрэн дундуур зураас орсон бол дундуур зураасыг заавал бичээрэй. Жишээ нь: MUNKH-ERDENE.
  • Гэрийн хаягаа бүрэн гүйцэд оруулна уу. Учир нь таны бүртгэлийн хуудсыг гэрийн хаягаар явуулах тохиолдол бий. Мөн та тэтгэлгийн хүсэлт гаргасан бол тухайн болзлыг хангасан гэсэн мэдэгдэл таны гэрийн хаягаар ирдэг.
  • Өөрийн утасны дугаарыг болон шаардлагатай үед тантай холбоо барих ойр дотнынхоо хэн нэг хүний утсыг бичнэ үү.
  • Суралцаж буй сургууль бичих хэсэгт одоо суралцаж буй сургууль, ангиа бичээрэй. Хэрвээ ажил хийдэг бол ажлын газрын хаягийг бичээрэй. Аль алинд нь хамаарахгүй, эсвэл төгсөөд өнжсөн (gap year) бол бөглөхгүй хоосон орхино уу.
  • Цээж зураг нь албан ёсны бичиг баримтанд тавигддаг стандарт шаардлагын дагуу авахуулсан байна. Зургийн хэмжээ 100kb-с багагүй 200kb-с ихгүй хэмжээтэй, 3:4 харьцаатай сүүлийн 6 сарын дотор авахуулсан байхыг анхаарна уу.
  • Шалгалт өгөгч нь элсэхийг хүссэн сургуулийнхаа заасан 1-3 хичээлийг сонгож шалгалт өгнө. Байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлийг хоёуланг нь зэрэг сонгох боломжгүй.
  • Байгалийн ухаан, нийгмийн ухаан, математикийн шалгалтыг Англи эсвэл Япон хэлээр өгөх боломжтой.
  • JASSO тэтгэлэг авахыг хүсвэл тэтгэлэг гэсэн хэсгийг бөглөнө үү. Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг JASSO-ын вэб сайт, EJU гарын авлагаас харна уу.
  • Шалгалтын хураамжийг зөвхөн QR код уншуулан төлнө. (Өөр төлөлт зөвшөөрөхгүй)
Та шалгалтын бүртгэлтэй холбоотой асуулт байвал ажлын цагаар (976) 94196106, 94259605 дугаарын утас руу залгаж лавлана уу. Бүртгэлийн дэлгэрэнгүй зааварчилгаа pdf хэлбэрээр татаж авах.


ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
日本留学試験オンライン受付
EJU ONLINE REGISTRATION

2025-06-15 өдрийн шалгалтын бүртгэл/試験日/Examination date.





Сүхбаатар дүүрэг 8-р Хороо Хүмүүнлэгийн ухааны
их сургуулийн Эрдэм товер 1202 тоот.



   (976) 94196106, 94259605  

© 2025 Монголын Япон хэлний багш нарын холбоо / モンゴル日本語教師会