ЯПОНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ ШАЛГАЛТ
Examination for Japanese University Admission for International Students
Examination for Japanese University Admission for International Students
EJU гэдэг нь Япон улсын их, дээд сургууль (факультет)-д элсэн суралцах хүсэлтэй гадаад, монгол иргэдийн япон хэлний мэдлэг болон үндсэн мэдлэгийг шалгадаг шалгалт юм. Япон улсын 900 гаруй их, дээд сургууль, мэргэжлийн их, дээд сургууль, коллеж, магистрын хөтөлбөр, аспирантур, технологийн коллеж, мэргэжлийн сургуулиуд тус шалгалтын дүнг гадаад оюутан элсүүлэх шалгуур үзүүлэлтдээ шаарддаг. Уг шалгалтын онцлог нь Монголд өгч тэнцсэн шалгалтын дүнгээр Япон улсын зарим их, дээд сургуульд шууд элсэх боломжийг олгож байгаад оршино.
EJU шалгалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO) хэрэгжүүлдэг.
EJU шалгалтын онцлог:
- Шалгалт өгөхөд шалгуур байхгүй. Хэн ч, хэдэн ч удаа өгч болно.
- EJU-ын оноогоороо “Японд очихоос өмнө авах элсэлтийн зөвшөөрөл” авах боломжтой.
- Шалгалт жилд 2 удаа зохион байгуулагддаг. Шалгалтын дүн 2 жил хүчинтэй
- Өндөр оноо авбал тэтгэлэг авах боломжтой.
СҮҮЛД НЭМЭГДСЭН МЭДЭЭ