2025 оны 2 дахь удаагийн ЯПОНЫ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛСЭХ EJU ШАЛГАЛТ-ын бүртгэл |
2025-07-05 |
Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо Тус шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр элсэх зөвшөөрөл олгодог. Тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу. Шалгалт : 2025оны 11-р сарын 9-ны өдөр болно. (Ням гариг) Шалгалт авах байр : Монгол-Японы төв, Монгол Улсын Их сургууль Шалгалтын хураамж : 50,000 төгрөг Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдана. Шалгалтын бүртгэлийн вэб сайтыг 2-р сарын эхээр зарлана. Өргөдөл хүлээн авах хугацаа : 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагаас 7 дугаар сарын 31-ны өдрийн (Пүрэв гариг) 23:59 цаг дуустал 24 цагаар онлайнаар явагдана.
Жич: 7 дугээр сарын 31-ны өдрийн 23:59 (УБ-ын цагаар) дуусах ба цаг тулгаж бүртгүүлж чадаагүй , цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй. Шалгалтанд бүртгүүлж чадаагүй тохиолдолд JASSO болон Монголын Япон хэлний багш нарын холбоо хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Бүртгүүлэхэд анхаарах зүйлс ① Та шалгалт өгөгчийн өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөх ёстой. ② Овог нэрээ латин том үсгээр албан ёсны бичиг баримтан дээрх нэртэй ижил байна. Нэрэн дундуур зураас орсон бол дундуур зураасыг заавал бичээрэй. Жишээ нь: MUNKH-ERDENE ③ Гэрийн хаяг: Японоос чухал бичиг баримт илгээж магадгүй тул найдвартай хаяг бичнэ үү .Мөн та тэтгэлгийн хүсэлт гаргасан бол тухайн болзлыг хангасан гэсэн мэдэгдэл таны гэрийн хаягаар ирдэг. ④ Ямар ямар шалгалтыг ямар хэлээр өгөхөө тодорхой шийдээд зөв сонгоно уу. Бүртгэл баталгаажсаны дараа засах боломжгүй тул сайтар анхаараад зөв сонгоно үү.
⑤ Зургийн файл нь Зургийн хэмжээ 100kb-с багагүй 200kb-с ихгүй хэмжээтэй, 3:4 харьцаатай сүүлийн 6 сарын дотор авахуулсан байхыг анхаарна уу. Цээж зураг нь албан ёсны бичиг баримтанд тавигддаг стандарт шаардлагын дагуу авахуулсан байна.
⑥ Шалгалтын хураамж 50,000₮ Төлбөрийг QR код (интернет банк) ашиглан төлнө. Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй болохыг анхаарна уу. ⑦ Бүртгэлийг гүйцэд хийгээгүйгээс үүдэж бүртгэл үүсээгүй бол зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй болно. Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 9419-6106 дугаарын утсаар асууж лавлана уу. (Ажлын өдөр:9:00 – 18:00 ) Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jp вэб хуудаснаас үзэж болно. |
< 【2025оны 1 дэхь удаагийн EJU шалгалт авах байрны мэдээлэл】 |